Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?
01
Даатгалын компанид мэдэгдэх
72723003-2 шугамаар даатгалын компанид ослын талаар мэдэгдэх (Осол гарсан цаг, шалтгаан, байршил болон осолд өртсөн оролцогч талуудын мэдээлэл)
Зөвлөмж:
Осол гарсан огноо, цаг
Ослын байршил
Ослын шалтгаан
Осолд өртсөн оролцогч талуудын талаар
02
Ослын баримтжуулалт хийх
Зургаар баримтжуулах: Ослын газрын орчин, ослын нөхцөл байдлыг бүтнээр харуулсан зураг 4 ширхэг, осолд өртсөн автомашины эд анги болон мөргөж шүргэсэн биет зүйлсийг тодорхой харуулсан зураг 6 ширхэг
Видео бичлэгээр баримтжуулах: Ослын газрын орчин, ослын нөхцөл байдлыг бүтнээр харуулсан аман тайлбар бүхий видео бичлэг хийх. Видео бичлэг хийхдээ дараах агуулгыг аман байдлаар заавал тайлбарлана. Үүнд:
Зөвлөмж:
Ослын баримтжуулалтыг зааврын дагуу бүрэн гүйцэд, тодорхой хийх нь нөхөн төлбөр хурдан шийдэгдэх үндэс болно.
03
Шаардлагатай нөхцөлд авах нэмэлт арга хэмжээ:
Дараах тохиолдлуудад 102 руу залгаж замын цагдаа дуудах.
Ослын улмаас хүн гэмтсэн эсвэл нас барсан бол
Осол гаргасан буруутай этгээдийг тодорхойлоход маргаантай байгаа бол
Гурав ба түүнээс дээш тооны тээврийн хэрэгсэл осолд өртсөн бол
Гэрлэн дохиотой уулзвар дээр осол гарсан бол
Бүх төрлийн 2 дугуйтай тээврийн хэрэгсэлтэй (мотоцикль, унадаг дугуй, скүүтер гэх мэт) мөргөлдсөн бол
Мал амьтан мөргөж, шүргэсэн бол
Замын хажуу эсвэл жалга нүх рүү руу унасан бол
Осолд оролцсон аль нэг талын жолооч согтууруулах, мансууруулах эд зүйл хэрэглэсэн байх магадлалтай бол
Ослоос үүдэн олон нийтийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол
Ослын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд 103 руу залгаж түргэн тусламж дуудах
Гал гарсан тохиолдолд 101 рүү залгаж гал команд дуудах
Дараах материалуудыг даатгалын компанид бүрдүүлж өгснөөр нөхөн төлбөрийн хүсэлт албан ёсоор баталгаажна.
Дараах 2 сувгаар холбогдон нөхөн төлбөрийн явцыг шалгах боломжтой.